CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл нийтлэв

06-06-2019 10:32

 5-нд Москва хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар "Шинэ эринд иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцаагаа хөгжүүлэх тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ.

Мэдэгдэлд: Хятад, Оросын харилцаа шинэ цаг үед орж, хөгжлийн шинэ боломж бүрдэж байна. Хятад, Оросын шинэ эринд иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцаагаа хөгжүүлэхээр хоёр тал хичээх болно. Зорилт, чиглэл нь харилцан дэмжиж, харилцан бат ноттой стратегийн дэмжлэг үзүүлж, бие биеийнхээ өөрийн хөгжлийн замаар хөгжих, амин чухал ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжиж, хоёр орны аюулгүй байдал, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулна. Үүний төлөө хоёр тал холбогдох салбарын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Улс орны хөгжлийн стратегиа уялдуулах талаар нягт хамтран ажиллаж, стратегийн зохицуулалт хийж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөнө. Бүс ба замыг Евро-Азийн эдийн засгийн холбоотой уялдуулах талаар зохицуулалтаа эрчимжүүлнэ. Хоёр орны харилцааны нөөц хүч, хөгжлийн хөдөлгөгч хүчийг дайчилна. НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмаар гол болгосон олон улсын дүрэм, олон улсын системийг хамгаалж, харилцан хүндэтгэсэн, шударга, эрх тэгш, хамтран ажиллаж хамтдаа ашиг олсон шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоохыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулна гэжээ.

Мэдэгдэлд: Хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдах үйлдлийг дайчилж, улс төрийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, бүтээлч хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо, олон улсын зохицуулалтыг Хятад, Оросын иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцааны чухал салбар болгон, Хятад, Оросын иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцааны агуулгыг баяжуулна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ