CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Луут завины баяр

06-06-2019 11:05

 ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн Луут завины баяраар Хятадад бүх нийтийн амралт зарладаг. Маргааш болох энэ баярын тухай цухасхан танилцуулъя гэж бодлоо. Байлдаант улсын үеийн Чү улсын төрийн түшмэл Чюй Юань гүрэн улсаа тохинуулахын төлөө үнэтэй санал санаачлагууд гаргадаг эрдэм төгс стратегич нэгэн байсан бөгөөд атаархуу язгууртнуудын хатгалгаар хилс хэрэгт гүтгэгдэн хязгаар нутагт насаараа цөлөгджээ. Төрийн бодлогоч түшмэлээсээ хагацсаныг нь ашиглан хөршүүд нь Чу улсыг түрэмгийлэн эзэлж нийслэл хотыг нь үнсэн товрого болгосон байна. Энэхүү мэдээнд эмгэнэн гашуудсан Чюй Юань их мөрний усанд үйн амиа егүүтгэжээ. Дайны хөлөөс амьд үлдсэн Чу улсын цөөхөн ард иргэд эрдэмт түшмэлээ эрж олохоор хэнгэрэг цангаа балбан, луут завиар сэлж очсон боловч амжсангүй. Ихэд гашуудсан иргэд түүний бие цогцсыг загасны хоол болгохгүйн тулд навчинд будаа ороож, гол руу тасралтгүй хаяж байсан гэлцдэг. Үүнээс хойш жил бүрийн билгийн тооллын 5 дугаар сарын 5-нд Луут завины баярыг ард нийтээрээ тэмдэглэх болжээ. Энэ өдөр навчинд боосон будаа идэж, луут завиар уралддаг бөгөөд зарим газарт бүгд эртлэн босож, ууланд авиран, нар гарахаас өмнө морин агь түүж, гэрийнхээ үүдэн дээр өлгөдөг.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр