CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Элсэлтийн шалгалтын үеэр сурагчдын аюулгүй байдлыг хангана

06-06-2019 16:35

 БНХАУ даяар эхэлж буй их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын үеэр томоохон хотуудад сурагчдын аюулгүй байдлыг хангах тусгай арга хэмжээг авах тухай “Синьхуа” мэдээллээ. Шалгалтын үеэр нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа автобус, машины дуут дохио дуугаргахыг хориглож буй.
Бээжин хотод л гэхэд шалгалт өгөх 89 цэг рүү тусгай чиглэлийн автобус гаргаж, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад үйлчлэхээр болсныг хотын нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хууль сахиулагчид шалгалтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн сурагчдын анхаарлыг сарниулахгүйн тулд шалгалтын үеэр дуу чимээ гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа юм.
Энэ жилийн элсэлтийн шалгалт зургадугаар сарын 5,6-ны өдрүүдэд болж, 10 сая сурагч  их, дээд сургуульд элсэн орох, эсэхээ шийднэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр