CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахим бизнес эрчимтэй хөгжиж байна

06-06-2019 15:56

Хөх мөрний бэлчир, тэр дундаа Жэжянь мужид сүүлийн жилүүдэд цахим бизнес эрчимтэй хөгжиж байгааг “Синьхуа” мэдээллээ.
2018 оны байдлаар онлайн жижиглэн худалдаанаас тус муж 1.6 их наяд юань буюу 241.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ашиг олсон байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 25.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг тус агентлаг онцолжээ. 706 мянган онлайн дэлгүүрийг өөртөө нэгтгэсэн “Алибаба” сүлжээний төв оффис тус мужид байрлаж, ажлын 2.1 сая байр бий болгож байгаа нь ч үүнд нөлөөлж буй. Цахим бизнес эрчимтэй хөгжиж буйг дагаад шуудан хүргэлтийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг компанийн тоо ч эрс нэмэгдсээр байгаа бөгөөд тухайлбал, өнгөрөгч оны байдлаар 10 их наяд  илгээмж хүргэжээ. Мөн цахим эдийн засгийн нэмүү өртгийн хэмжээ мужийн хэмжээнд 5.5 тэрбум юаньд хүрсэн нь 2017 оныхоос 13.4 хувиар өссөн тоо юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр