CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Стратегийн зохицуулалтын түншийн харилцааг хөгжүүлэхийг мэдэгдэв

06-06-2019 10:28

5-нд Москва хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээ хийжээ. Сайн хөршийн найрсаг харилцаа, хамтран ажиллаж хамтдаа ашиг олох үзэл баримтлалын дагуу Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцааг хөгжүүлж, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд гарган, хоёр орны ард түмэн, дэлхий нийтэд хүртээмжтэй байлгана гэж хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Мөн өдөр хоёр орны төрийн тэргүүн “Шинэ эринд иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцааг хөгжүүлэх тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр хоёр талын харилцаанд шинэ агуулга нэмэрлэсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ