CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад, Оросын тэргүүн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав

06-06-2019 10:41

  

5-нд Москва хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч Путин нар “БНХАУ, ОХУ-ын орчин үеийн дэлхийн стратегийн тогтвортой байдлыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.

Мэдэгдэлд: Хятад, Орос хоёр тал орчин үеийн олон улсын аюулгүйн орчин хүнд ноцтой сорилттой тулгарч байна гэж үзэж байгаагийн улмаас стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, бүх дэлхийн болон бүс нутгийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалахаар зориг шулуудсан юм гэжээ.

Зарим улс орон өөрийнхөө геополитик, мөн бизнесийн ашиг сонирхлын үүднээс өөрийн хэрэгцээний дагуу өнөө хэрэгжүүлж буй зэвсэглэлийг хорогдуулах, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх системийг зөрчиж байгаа үйл ажиллагаа бол маш аюултай юм гэж Хятад, Орос хоёр тал үзэж байна гэжээ.

Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг эрчимжүүлж, цөмийн зэвсгийг хорогдуулах, түгээн

дэлгэрүүлэхгүй байх, энх тайвны зорилгод ашиглах гурван том тулгуурыг идэвхтэй ахиулах хэрэгтэй гэж Хятад, Орос хоёр тал санал болгож байна гэжээ.

Хятад, Орос хоёр тал урьдын адил Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээг эрс шуурхай хэрэгжүүлэхийг дэмжинэ гэж дахин нотоллоо. Америкийн тал Иранд ганц талаас хориг тавьж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй гэж хоёр тал үзэж байна гэжээ.

Олон талт үзлийг хамтдаа ахиулж, хялбар олдоогүй цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх болон зэвсгийг хорогдуулах салбарын олон улсын механизмын системийг хамтдаа бэхжүүлэн хамгаалах хэрэгтэй гэж Хятад, Орос хоёр тал санал болголоо. Олон улсын хамтын нийгэмлэг дэмжлэг туслалцаа үзүүлж, зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлах, зэвсгийг хорогдуулах, мөн цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх тухай өнөөгийн хэрэгжүүлж буй хэлэлцээрийн системийг зөрчсөн үйл ажиллагааны үр дүнд зохистой үнэлгээ хийхийг хоёр тал уриалж байна гэжээ.

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ