CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Оросын харилцааг эрчимжүүлэх нь стратегийн сонголт юм

06-06-2019 10:36

 Хятад Оросын харилцааг эрчимжүүлэх нь түүхэн шаардлага бөгөөд хоёр талын стратегийн хэлбэрэлтгүй сонголт мөн гэж 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх үеэр хэллээ.

Ши Жиньпин: Хоёр тал стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, хоёр талын гол ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэх ёстой. Хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бүх талаар сайжруулах, хоёр орны стратегийн томоохон төслүүд, шинэ тулгар хөгжиж буй салбарын хамтын ажиллагааг нэгэн зэрэг хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, шинжлэх ухаан технологи, сансрын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Бүс ба замыг Евро-Азийн эдийн засгийн холбоотой уялдуулах ажлыг идэвхтэй дэмжих хэрэгтэй. 2020-2021 он хүртэлх Хятад, Оросын шинжлэх ухаан, технологийн иновацын жил төслийг сайн төлөвлөх ёстой гэжээ.

Путин: Орос улс нефть, байгалийн хийн эрчим хүчний нөөцийг Хятад улсад хангалттай нийлүүлэхэд бэлэн байна. Хятад улсад шар буурцаг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Мөн Евро-Азийн эдийн засгийн холбоог Бүс ба замтай уялдуулах ахицыг түргэтгэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ