CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Интернэтээр өндөг зардаг ямх охин

06-05-2019 13:42

 Өдгөө 30 насны босгыг алхаж буй Пэн Чао Хятадын Хунань мужийн Хэнян шянийн Жиепай сууринд өсөж торнисон нэгэн. Багадаа яс зөөлрөх өвчний улмаас хоёр хөлөн дээрээ явах чадваргүй болж, тэргэнцэрт орсон бөгөөд тэр үеэс өдийг хүртэл өсөлгүй, ямх охин болжээ.
Тэрбээр 2009 оноос эхлэн өөрийн тэсвэр тэвчээр, сэргэлэн зангаараа бие даан компьютерийн хэрэглээний программ сурч, хувцасны дэлгүүр болон онлайн дэлгүүрээ нээсэн байна. Харин 2016 онд гэр бүлийн хамт өсөж торнисон Жиепай суурингаасаа алс хол, ой модоор хүрээлэгдсэн тосгон руу нүүж, далайн түвшнээс дээш 840 метрийн өндөр хавцал дунд орон нутгийн органик тахиа тэжээн үржүүлэх болжээ. 2018 оны эхээс Пэн Чао интернэтээр худалдаа хийдэг цахим сайтад бүртгүүлэн, гар утсаараа гэр бүлийнхээ бизнес болон органик тахиа, өндөгийг сурталчлан, шууд нэвтрүүлэг цацаж эхэлсэн аж. Үүний зэрэгцээ тэрбээр орон нутгийн онцлог, хүмүүсийн зан аалийг ч танилцуулж, олон дагагчтай болжээ. Ийн нэг жилд 1000 гаруй тахиа 40 мянга орчим өндөг борлуулсан байна.
Сүүлийн үед тэдний тахиа болон өндөг хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Иймээс тэрбээр тосгоны иргэдийнхээ тахианы аж ахуйг дэмжин сурталчлахын зэрэгцээ орон нутгийн олон иргэдэд нөлөөлөхийг зорих болжээ. Мөн тэрбээр орон нутгийн экологийн давуу талд түшиглэн нутгийн тахианы брэндийг бий болгохыг хүсэж буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр