CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жуулчдад аюулгүй байдлаа хангахыг уриаллаа

06-05-2019 13:31

 БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам, Гадаад харилцааны яам хамтран  гадны орнууд руу аялж буй хятад жуулчдад эрүүл мэнд, аюулгүй байдлаа нэн тэргүүнд эрхэмлэхийг уриаллаа. Аялал жуулчлалын хамгийн чухал, үндсэн нөхцөл нь аюулгүй байдал болохыг мэргэжилтнүүд анхааруулж, үүнийг сайтар тооцсоны үндсэн дээр аяллын чиглэлээ сонгохыг уриалж байгаа нь АНУ-д саяхан болсон халдлагатай холбоотойг мэдэгдэж байна.
АНУ болон Европын орнууд руу аялах хятад жуулчдын тоо эрс нэмэгдэж буйн зэрэгцээ суралцахаар очсон гадаад оюутнууд гэмт этгээдүүдийн гарт өртөж, амь насаараа хохирсон тохиолдол нэг бус гарсан юм.
БНХАУ-ын Аялал жуулчлалын хүрээлэнгийн тэргүүн Дай Бинь “Ямар ч улс орон өөрийн иргэдийн аюулгүй байдлыг эрхэмлэх учиртай. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хамгийн чухал нөхцөл нь ч энэ.  Тиймээс аюулгүй байдлаа хангах, шаардлагатай тохиолдолд хууль сахиулагчдад хандах, хууль, эрхзүйн туслалцаа авахад ЭСЯ, Консулын газрууд анхаарч ажиллахыг ч уриалж байна ” хэмээн онцолжээ.
Зөвхөн 2018 оны байдлаар 150 сая хятад иргэн гаднын орнууд руу аялсан бөгөөд тэдний гурван сая орчим нь АНУ-д очиж, 30 орчим тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний орлого оруулсан гэсэн тоо байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ