CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ши Жиньпин, Владимир Путин нар өмнө нь 28 удаа уулзжээ

06-05-2019 11:17

 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийж буй төрийн айлчлалыг дэлхий нийт анхааран ажиглаж байна. Энэхүү айлчлал нь Ши Жиньпин Хятад улсын даргаар улиран сонгогдсоноос хойш ОХУ-д хийж буй төрийн анхны айлчлал юм. Тэд өнгөрөгч зургаан жилийн хугацаанд нийт 28 удаа уулзжээ. Үүнийг эргэн сануулбал, 2013 оны 3-р сард Ши Жиньпинийг Хятад улсын дарга болоход ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хамгийн түрүүнд утсаар ярьж баяр хүргэсэн бөгөөд анхны Төрийн айлчлалаа ОХУ-аас эхлүүлж байсан. Мөн 2014 оны шинэ жилийн эхээр Ши Жиньпин дарга Сочид зорин очиж Өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохдоо Владимир Путинтэй уулзсан юм. 2014 оны 9-р сарын 11-нд Душанбед Ши Жиньпин, В.Путин, тухайн үед Монгол улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж нар Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын уулзалт хийжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл гурван орны төрийн тэргүүн нар 4 удаа 3 талт уулзалт хийсэн. Түүнчлэн 2015 оны 5-р сарын 9-нд ОХУ-ын эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юань, В.Путин нар хамтдаа Улаан талбайн цэргийн парад бүхий ёслолын арга хэмжээнд оролцсон юм. 2016 онд, "БНХАУ, ОХУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 15 жилийн ой тохиож Бээжинд Ши Жиньпин, Путин нар дахинтаа уулзсаныг та бүхэн санаж буй биз ээ. Дараа нь 2017 оны 5-р сарын 14-нд Ши дарга Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд болсон "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Путинтэй уулзжээ. 2018 оны 6-р сарын 8-нд АИХ-ын ордонд Ши Жиньпин дарга Хятадын нэр хүндтэй одонгийн нэг "Найрамдлын медаль”-ийг Путинд гардуулсан нь хоёр улсын найрамдал нөхөрлөлийг өндрөөр үнэлсэн явдал болсон. Ши Жиньпин даргын төгссөн Хятадын Чинхуа их сургууль 2019 оны 4-р сарын 26-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хүндэт доктор цол олгох ёслолд БНХАУ-ын дарга мөн оролцсон аж. Бали аралд болсон АПЕК-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Путины 61 насны төрсөн өдөр тохиоход ОХУ-ын удирдагч биечлэн баяр хүргэж тусгайлан тэмдэглэсэн билээ. Түүнээс гадна, 2018 онд Путин Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин дарга Путинтай хамт хурдны галт тэргээр Тяньжин орж, Хятад, Оросын хүүхэд залуучуудын хоккейн нөхөрсөг тэмцээнийг үзсэн юм. Мөн Москвад Ши Жиньпин Оросын ахмад дайчидтай элэгсэг дотно ярилцаж байлаа. Владивостокт хоёр орны төрийн тэргүүн Алс Дорнодын онцлогтой гудамжинд нутгийн өвөрмөц онцлогтой зоог барьж, ард иргэдтэй халуун дотно ярилцаж байсан гэхчилэн Хятад Оросын төрийн тэргүүн нарын харилцаа маш олон халуун дотно уулзалт, дурсамжуудаар дүүрэн байсан билээ. Ши даргын ОХУ-д хийж буй энэ удаагийн айлчлал ч мөн түүхэн үйл явдлын гэрч болох нь дамжиггүй биз ээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр