CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад, Францын кино наадам нээлтээ хийлээ

06-05-2019 13:45

Хятад, Францын ес дэх удаагийн кино наадам энэ сарын 3-ны орой Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийлээ. Наадмын хүрээнд Хятадын долоон кино Францын кино театруудаар гарахаар болжээ.
 Энэхүү кино наадмыг Парис дахь Хятадын соёлын төв, Хятадын үндэсний киноны товчоо, Францын EMI групп хамтран зохион байгуулж буй бөгөөд Парис, Канн, Марсель, Лион, Реюньон, Страсбург, Брест зэрэг хотуудад ойролцооогоор нэг сарын хугацаанд кинонуудыг үзүүлэх гэнэ. Эдгээр кино нь 2018 онд нээлтээ хийсэн кинонууд аж. Түүнчлэн иргэдэд тасалбар авахад хялбар байлгах үүднээс Парис дахь Хятадын соёлын төв Францын орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран тасалбар борлуулах цэг байгуулсан байна. Одоогийн байдлаар Парист л гэхэд 2000 гаруй тасалбар борлуулаад буй аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ