CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхайн олон улсын кино наадам айсуй

06-05-2019 13:34

Энэ сарын 15-24-ний өдрүүдэд болох Шанхайн олон улсын кино наадмын бэлтгэл ажлын талаар “Синьхуа” мэдээллээ.
Өдгөө 22-дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмын үеэр Хятадын болон гадаадын 500 орчим бүтээлийг Шанхай хотын 47 кинотеатраар гаргаж, олонд толилуулах юм.
Мөн “Зам ба бүс” санаачлагын орнууд буюу Иран, Итали, Казахстаны найруулагчдын шинэ бүтээлүүд Шанхайн кино наадмын онцлох хөтөлбөрт энэ жил багтжээ. Үүнээс гадна кино уран бүтээлч, найруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах бөгөөд уралдаант хэсэгт багтсан бүтээлүүдээс шилдгийг шалгаруулах юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ