CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Агаарын техникийн үзэсгэлэн болно

06-05-2019 13:33

 Ирэх есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын тээврийн техникийн үзэсгэлэн болох гэж байгааг “Синьхуа” уламжлав. Зохион байгуулагчдын мэдэгдэж буйгаар, Хятадын агаарын тээвэр, сансар судлалын салбарт гарч буй сүүлийн үеийн дэвшил, шинэ техник, технологийг энэхүү үзэсгэлэнгийн үеэр харж болох нь.
Хятадын Үндэсний хэвлэлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд агаарын тээвэр болон сансрын салбарт одоо ашиглагдаж буй өндөр технологийн бүтээгдэхүүн, техник, материалыг дэлгэж, энэ салбарын цаашдын хөгжил болон хамтын ажиллагааны талаар олонд танилцуулна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр