CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бариста нар аваргаа шалгаруулна

06-05-2019 13:47

 Олон улсын бариста нарын аварга шалгаруулах тэмцээн Хайнань хотноо зохион байгуулагдаж байна. Найм дахь удаагаа болж буй тэмцээнд Хятад болон гадаадын 23 бариста хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхийн зэрэгцээ харилцан туршлага солилцож буй аж. Тэмцээний ялагч 30 мянган юанийн эзэн болдог бол дэд байр 25 мянга, гуравдугаар байр 20 мянган юанийн шагналтай. Харин дөрөвдүгээр байрт шалгарсан бариста 15 мянга, тавдугаар байрт 10 мянган юань хожино.
 Дашрамд дурдахад, ресторан, зоогийн газар, кофе шоп, бар, клуб зэрэг үйлчилгээний газруудад бүх төрлийн уух зүйлсийг бэлтгэн үйлчилдэг мэргэжилтнүүдийг ерөнхийд нь бармен гэдэг бөгөөд харин бэлтгэж буй уух зүйлсийн төрлөөс нь хамаарч бартендэр буюу бариста гэж нэрлэдэг. Гэхдээ дан ганц кофе хийдэг байлаа гээд бариста болчихгүй. Үйлчилгээний чадваруудыг мөн давхар эзэмших ёстой байдаг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр