CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Есөн настай охины хүүхдийн баярын хүсэл

06-04-2019 13:52

“Аав маань хөл дээрээ босчих юм бол ээж өдөр болгон ингэж зовохгүй. Би ч гэсэн онц сурч, Тан ах шиг Шанхай хотод их сургуульд орно. Аавын минь л өвчин эдгээсэй”. Энэ бол Жянсү мужийн Жиньхү шяньд амьдардаг есөн настай охин Жян Яний хүүхдийн баярын цор ганц хүсэл нь.
 Жян Янь бага сургуулийн гуравдугаар ангид сурдаг бөгөөд түүний аав Жян Чүнь-Ё өдгөө 50 настай. Найман жилийн өмнө зам тээврийн ослын улмаас саажин хэвтэрт орж, амьдралаа авч явах чадваргүй болсны дээр ярьж хэлэх нь ч мууджээ. Жян Янь ухаан орохын л аав нь ярьж чаддаггүй, үргэлж шахуу орон дээрээ хэвтэн асруулж байдаг нэгэн байж. “Би аавыгаа намайг тэвэрч, надтай хамт тоглоосой гэж маш их хүсдэг” хэмээн охин ярив.
 Жян Яний аав Жян Чүнь-Ё өмнө нь тосгондоо ус зайлуулах шугам байгуулж, тогтвортой орлоготой байсны зэрэгцээ тариалангийн орлого нь нэмэгдэхээр гэр бүлээрээ санаа зовох зүйлгүй аж төрж болохоор амьдардаг байв. Гэвч эгчийнхээ өвчнийг эмчлүүлэхийн тулд их хэмжээний мөнгө зарцуулсан төдийгүй тэрбээр хөдөлмөрийн чадвараа алдсанаар энэ гэрийн амьдрал улам бүр дорджээ. Одоо гэр бүлийнх нь бүхий л хүнд хүчирийг эхнэр Жэн Шянь-Ю нь нуруун дээрээ үүрч, тариа тарихын чацуу тахиа, нугас, гахай тэжээдэг. Хааяа тэдэнд хамаатнууд нь тусалдаг.
 Гэр бүлд нь тохиолдсон энэ золгүй явдал бага балчир Жян Яньд амьдрал амаргүйг ойлгуулсан төдийгүй тэрбээр ээждээ туслан, мөн л амьдралын хүнд хүчирийг бяцхан мөрөн дээрээ үүрч яваа. Тариа ногооны ид ажлын үеэр ээж нь талбай дээрээ амьдрах нь холгүй ажиллаж, охин гэр орноо цэвэрлэж, гахай, тахиагаа тэжээж, гал түлэн хоолоо хийнэ. Мөн аавыгаа асрахын чацуу ар гэрийн бүхий л ажлыг нугална. “Охин минь миний амьдралын утга учир. Би түүнийг эрүүл энх өсөж, сайн сурч, сайн сургуульд орж, сайн сайхан амьдраасай гэж хүсдэг” хэмээн ээж Жэн Шянь-Ю нь ярьсан юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ