CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Алга болсон хүүхдүүдийг онлайнаар хайж байна

06-04-2019 16:27

БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамнаас сураггүй алга болсон хүүхдүүдийг хайх, мэдээлэл хүлээн авах онлайн тавцан ажиллуулж байна. Үүний ачаар   2016 оны тавдугаар сараас 2019 он хүртэлх хугацаанд алга болсон 3901 хүүхдийг олж, сургийг нь гаргажээ.
Хүний наймаа, хүүхэд хулгайлах явдалтай тэмцэх ажлын хүрээнд нээсэн “Туаньюань” нэртэй энэхүү сүлжээнд алга болсон хүүхдүүдийн талаарх мэдээллийг байршуулж байгаа нь богино хугацаанд олон хүнд мэдээлэл хүргэх, ингэснээр хүүхдүүдийн сургийг гаргах, олох ажлыг хөнгөвчилж байгаа аж.
Цаашид бусад муж, хотын цагдаагийн хэлтэс, аюулаас хамгаалах ажилтнууд, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран техник, технологийн дэвшлийг энэ салбарт нэвтрүүлэх, алга болсон хүмүүс, хүүхдүүдийн мэдээллийг түгээх, хүлээн авах цахим хуудас, сүлжээг олноор ажиллуулах, мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, сонордуулгыг түгээх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр