CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түшээтийн вангийн ордны хатгамал Бээжинд дэлгэгдэв

06-04-2019 13:49

 Одоогийн ӨМӨЗО-ны Хянган аймаг буюу хуучнаар Түшээтийн вангийн ордны алдарт хатгамал урлалын үзэсгэлэн Хятадын төрийн ёслол хүндэтгэлийн өргөө “Дяоюутай” цогцолборт нээгдлээ.
Чин улсын үеэс үүсэлтэй энэхүү урлалыг Түшээт вангийнхан монгол үндэстний онцлогоор баяжуулан хөгжүүлж ирсэн юм. Маш нарийн ур хийцтэй, уран нугалаатай энэхүү хатгамал урлал нь өдгөө хорчны соёлын өвөрмөц өв хэмээгдэн монгол үндэстний гар урлалын бүтээлийг дэлхийд таниулж яваа билээ. Тус урлал нь 2009 онд ӨМӨЗО-ны биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн аж. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны Хянган аймаг, Хорчин баруун гарын дунд хошууны намын хороо, засгийн ордноос энэхүү урлалыг дэмжин хөгжүүлж, ажлын байр олноор бий болгон, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэстний соёлоо сурталчлахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр