CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

492 мянган оюутан суралцахаар иржээ

06-04-2019 16:25

Хятадад суралцахаар ирж буй гадаад оюутны тоо жилээс жилд өсөж байна. Зөвхөн 2018 оны байдлаар дэлхийн 196 орон, бүсээс 492.2 мянган оюутан Хятадад ирж суралцаж байгааг “Синьхуа” уламжиллаа. Суралцагчдын дунд “Зам ба бүс” санаачлагын орнуудын оюутнууд дийлэнх буюу  52.9 хувийг эзэлж байгаа юм.
Хятадад боловсрол эзэмшиж буй гадаад оюутнуудын дунд судлаач оюутан, магистр болон докторын зэрэг эзэмшихээр суралцагчдын тоо өссөөр байна. Өнгөрөгч онд 258.1 мянган гадаад  оюутан мэргэжил эзэмшихээр бакалаврын ангид элсэн орсон бол 85 мянган оюутан магистр, докторын ангид суралцаж байна. Тэдний дийлэнх нь технологи, удирдлага, урлаг судлал болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол эзэмшиж буй.
Үүний зэрэгцээ Хятадын Засгийн газар бусад орнуудтай байгуулсан гэрээний дагуу боловсролын салбарт хамтран ажиллаж, гадаад оюутнуудыг сургах тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Одоогоор, Монгол, Танзани, Египет, Америк, Европ, Орос зэрэг орнуудын иргэд Засгийн газар хоорондын хөтөлбөрөөр тэтгэлэгтэй суралцаж байгаа юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ