CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг сайшааж байна

06-04-2019 15:03

6-р сарын 3-нд Хятадын Байгаль орчин, хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны комиссын 2019 оны чуулган Жэжян мужийн Ханжөү хотноо нээгдлээ. Дэлхийн олон орны мэргэжилтэн, судлаач, зөвлөх, ажиглагч зэрэг 500 гаруй хүн "Экологийн хөгжиж дэвшсэн шинэ эринийг угтъя” сэдвийн дагуу ярилцсан байна. Чуулганы үеэр Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ололт амжилтыг хуралд оролцогчид сайшаажээ.   

Сүүлийн жилүүдэд Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, экологийн хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг дээд хэмжээнд чухалчилж, Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үзэл баримтлал, хувь нэмрийг олон орон хүлээн зөвшөөрч, Хятадын амжилттай туршлагыг хуваалцах сонирхол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Дэлхийн банкны Хятад дахь салбарын бизнес эрхлэгч Бекел Дебеле хэлэхдээ:

"Хятад улс олон сайн төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал ногоон банк санхүүгийн салбарт Хятад улс дэлхийд тэргүүлэгч болсон. Мөн, гол мөрөн, нуурын хариуцлагын дүрмийг хүчтэй дэмжиж байна. Эдгээр нь инновацын маш сайн тогтолцооны зохион байгуулалт юм. Дараагийн хийх чухал алхам бол, эдгээр арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, салбар хоорондын болон бүс нутаг хоорондын зохицуулалтыг хангах ажил юм.”  

2013 онд, Хятад улс Бүс ба замыг бүтээн байгуулах хамтын ажиллагааны санаачилга гаргасан юм. Ногоон хөгжил нь хөгжил дэвшлийн ухагдахууны чухал хэсгийн хувиар Бүс ба замын бүтээн байгуулалтад нэгдэн оржээ. НҮБ-ын хөгжлийн программын газраас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн ахлах зөвлөх Балаз Хорвац: Хятад улс удирдах хүч чадлаа дайчилж, бусад орны байгаль орчноо хамгаалах зорилтоо биелүүлэхэд туслахыг хүсэж байна гэжээ. Тэрээр:"Хятад улс байгаль орчноо хамгаалах талаар үнэхээр бат найдвартай урагшилж, энэ хөгжил дэвшил тогтвортой үргэлжилж байна. Ирээдүйд Хятад улс олон ажлыг хийнэ гэж боддог. Надад онцлон хэлье гэж боддог нэг зүйл бий, тэр нь юу гэвэл: Хятад улс Бүс ба замын бүтээн байгуулалтыг санаачилсан улсын хувьд, цаашдаа бусад орны байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд туслах талаар олон ажил хийж болох юм” гэжээ.  

Сүүлийн жилүүдэд, Хятадын агаарын чанар тасралтгүй сайжрах явцад шинжлэх ухааны шинэ хөгжил чухал үүрэг гүйцэтгэж байна. Америкт байгуулагдсан Уильям, Флора Х Хевлет сан байгаль орчны хамгаалалт, боловсролын ажил үйлсэд хүчин зүтгэсээр ирсэн юм. Тус сангийн байгаль орчны төслийн ерөнхий хянагч Жонасен Першин: Хятад улс цаашдаа байгаль орчныг хамгаалах талаар улам их ажлыг хийнэ гэж би өөдрөгөөр харж байна гэжээ. Тэрээр: "Хятадын шинжлэх ухаан, технологи, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хөдөлгүүрт авто машин, агаарын чанарын гээд бүх төрлийн үзүүлэлт өөрчлөгдөж байгаа шүү дээ. Хятад улс байгаль орчныг хамгаалах талаар өнөөг хүртэл юу хийсэн, юу хийж байгаа, цаашид юу хийх талаар анхаарч болно. Иргэдийн хувьд улам сайжирч, хөгжил дэвшил нь улам хурдан байхыг хүсдэг. Энэ нь үнэхээр боломжтой. Тийм болохоор би ч өөдрөгөөр харж байна” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ