CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хүүхдийн баярт зориулсан шуудангийн марк

06-04-2019 13:55

 Зургадугаар сарын 1-ний Хүүхдийн баярыг тохиолдуулан Хятадын Шуудангийн газар “Хүүхдийн тоглоом-2” тусгай марк гаргажээ. Энэхүү марк нь дөрвөн ширхэгээс бүрдэх бөгөөд өөр хоорондоо зургаараа ялгарна. Тодруулбал, зураг эвлүүлж, элсэн цайз босгож буй болон ролькоор гулгаж, модон тоглоомоор тоглож байгаа хүүхдүүдийг дүрсэлжээ. Эдгээр тоглоомууд нь орчин үеийн хятад хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоомууд гэнэ. Түүнчлэн хүүхдүүдийн эвлүүлж буй зурган дээрх Цагаан хэрэм нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн үзэл санааг илэрхийлж  байгаа аж.
Мөн маркууд дээр жилийн дөрвөн улирлыг дүрсэлжээ. Марк тус бүрийн үнэ 0.8-1 юань бөгөөд дөрвүүлээ нийлээд дөрвөн юанийн үнэтэй юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ