CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

520 тэрбум юанийн татвар хөнгөлжээ

06-03-2019 16:47

БНХАУ-д шинээр баталсан татварын хөнгөлөлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаанд 524.5 тэрбум юань буюу 76 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний татварыг компани болон хувь хүмүүсээс хөнгөлсөн тухай “Синьхуа” мэдээллээ.
Мөн үүний зэрэгцээ дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн нэмэгдсэн өртгийн албан татварыг багасгаснаар иргэд ба компаниудыг 111 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний татварыг дарамтнаас ангижруулсан тухай мэдээлэв. Мөн жижиг, дунд үйлдвэр, бичил бизнес эрхлэгчэд үзүүлсэн хөнгөлөлт өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 62 тэрбум юаниар хэмжигдэж буй.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй компаниудыг  дэмжихэд чиглэсэн татварын энэхүү хөнгөлөлт ажлын байр шинээр бий болгох, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна гэж ажиглагчид үзэж буй юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ