CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Тулаант киноны долоо хоног зохион байгуулна

06-03-2019 16:51

 Хятадын умард Шаньси мужийн Датун хотод нэрт жүжигчин Жэки Чаны нэрэмжит тулаант киноны долоо хоногийг энэ сарын сүүлчээр зохион байгуулах гэж байна.
 Хятадын бие хамгаалах урлаг болох Кунгфуг сурталчлах энэ ажлын хүрээнд эх газар, Тайвань болон гаднын уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулна. Өнгөрсөн ням гаригт Бээжин хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Жэки Чан “Тулааны урлагийг дэлгэцэнд буулгана гэдэг хүнд, заримдаа ам насанд ч эрсдэлтэй ажил. Энэ төрлийн кино хэрхэн бүтдэгийг хүмүүст үзүүлэхийг зорьж байна” гэж онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр