CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс хамгийн олон Дэлхийн хосолсон өвтэй

06-03-2019 15:59

 Хятад улс Дэлхийн өвд бүртгэлтэй соёлын болон байгалийн холимог өвийн дурсгалт газрынхаа тоогоор дэлхийд тэргүүлж эхэлжээ. Тус улсын Дэлхийн өвөөр тодорсон хосолмол  дурсгалт газрын тоо 17-д хүрээд буй нь дэлхийн бүх бүртгэлтэй газрын 6.8 хувийг эзэлж буй аж. Харин соёлын болон байгалийн дурсгалт газруудыг нь тус тусад нь тооцвол Итали улс байгалийн 13, соёлын 36, хосолмол дурсгалт дөрөв, нийт 53 газраа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн амжилтаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Харин удаах байранд нь мөн л Хятад улс бичигдэж буй юм.
 Хятад улс Дэлхийн соёлын болон байгалийн үнэт өвийг хамгаалах тухай олон улсын тунхагт 1985 онд нэгдсэн бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалын баялаг өвүүдээ дэлхий дахинаа таниулахад онцгойлон анхаардаг орны нэг юм. Тус улсын Соёл, байгалийн дурсгалт өвийн үндэсний өдөр энэ жил энэ сарын 8-ны өдөр тохиож байна.
 Хятадын аялал жуулчлалын салбар зөвхөн дээрх хосолсон өвийн газруудаасаа гэхэд өнгөрөгч онд 14 тэрбум юанийн ашиг олсон бол сүүлийн 30-аад жилд энэ чиглэлээр мянга гаруй хятад мэргэжилтэн олон улсын хөтөлбөр, сургалтад хамрагдаж гадаадын 1800-гаад мэргэжилтэн Хятадад ажиллажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ