CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжингийн өвлийн олимпийн "Алтан түлхүүр" -ийг танилцууллаа

06-03-2019 16:01

 2022 онд болох Бээжингийн өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд "Өв ба шинэтгэл" нэрт худалдаа арилжааны форум баасан гаригт Бээжин хотноо болжээ. Энэ үеэр олимпийн наадмын шошго тэмдэгтийн тусгай зөвшөөрөлтэй нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь олимпийн "Алтан түлхүүр" юм. Энэхүү түлхүүрийг цэвэр алтаар, гараар урласан бөгөөд олимпийн наадмын үеэр ердөө 1000 ширхгийг худалдах аж. Алтан түлхүүр нь Хятадын ардын уламжлалт Азын цоожны хэлбэртэйн дээр дунд нь Бээжингийн өвлийн олимпийн бэлгэ тэмдгийг товойлгон тодотгосон байна.
 Олимпийн сэдэвт бараа бүтээгдэхүүн худалдах нь Бээжин-2022 наадмын хүрээнд хийгдэх гол ажлын нэг бөгөөд Бээжин хотод зөвхөн өнгөрсөн оны байдлаар олимпийн бэлгэ тэмдэгтэй, тусгай зөвшөөрөлтэй нийтдээ 140-өөд нэр төрлийн бараа худалдах долоон ч дэлгүүр нээгдээд байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ