CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дональд нугас 85 нас хүрч байна

06-03-2019 15:57

Америкийн нэрт найруулагч, хүүхэлдэйн кино бүтээгч Уолт Дисней болон түүний нэрээр нэрлэгдсэн "Уолт Дисней" компанийн хамгийн алдартай бүтээлийн нэг Дональд нугас энэ жил 85 нас хүрч байгаа аж. Энэхүү ойг тохиолдуулан Хятадын Шанхай хот дахь Диснейн хүрээлэнд энэ сарын 3-наас 9-ний өдрийг дуустал тусгай тоглолт, үзүүлбэрүүд зохиогдохоор болжээ.
 Дональд нугас 1934 оны зургадугаар сарын 9-ний өдөр дэлгэцнээ гарсан "Хөгжилтэй симфониуд" цувралын "Ухаант бяцхан тахиа" нэртэй ангиар үзэгчидтэй анх уулзаж байжээ. Харин Хятадын хүүхэд багачуудад танигдсан түүх нь үүнээс ердөө хоёрхон жилийн дараа буюу 1936 оноос "Уолт Дисней"-н баатруудын зурагтай Зул сарын мэндчилгээний ил захидлууд Хятадад хэвлэгдэх болсон явдлаас эхтэй аж. Мөн 1986 оноос Хятадын төв телевизээр Дональд нугас болон Мики маусын кинонууд долоо хоног бүр гарч эхэлсэн нь "Уолт Дисней"-н баатруудыг Хятадын үзэгчдэд бүр ч ихээр таниулсан байна.
 Шанхайн Диснейн хүрээлэнд жилд ойролцоогоор 150 мянган жуулчин Дональд нугастай зургаа авахуулдаг бол өнгөрсөн оны долдугаар сард Азын од нуурын эрэг дээр ашиглалтад орсон 11 метр өндөр аварга Дональдыг одоогоор бараг таван сая жуулчин үзэж сонирхжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр