CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөдөө нутагт боловсролын шинэчлэл хийнэ

05-31-2019 16:38

 БНХАУ-ын Боловсролын сайд Чэнь Баошэн хөдөө орон нутаг, алслагдсан муж, тосгодод боловсролыг тэгш олгох, сургалтын чанарыг сайжруулах талаар  уриалсныг “China Education Daily” мэдээллээ.
Үүний тулд мужийн бага сургуулиуд болон дотуур байртай сургуулиудын ажлын стандартыг шинэчлэх, сургуулиудын хүрэлцээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөө батлах шаардлагатайг тэрбээр онцолжээ.
Мөн орон нутгийн багш, сурган хүмүүжүүлэх ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, энэ  чиглэлийн сургалт, семинарыг түлхүү зохион байгуулахын зэрэгцээ харилцаа холбооны шинэ технологийн боловсролын салбарт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэрбээр хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах, ажлын байр шинээр бий болгоход боловсролтой иргэд, сэхээтнүүдийн оролцоо маш өндөр гэдгийг энэ дашрамд онцолсон юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр