Циркийн наадмыг Хятадын үзүүлбэрээр нээлээ
05-31-2019 21:01
Дөрөв дэх удаагийн “Golden chestnut” олон улсын өсвөрийн циркчдийн наадам энэ сарын 30-нд Киев хотноо нээлтээ хийлээ. Гурван хоног үргэлжлэх наадмаар Хятад, Франц, Унгар, Казакстан, Украйн зэрэг найман улсаас сонгогдсон 50-н үзүүлбэрийг толилуулах аж. Энэхүү наадам нь олон улсын өсвөрийн циркчид харилцан туршлага солилцох, ирээдүйн чадварлаг циркчдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд оролцогчид бүгд 25-аас доош насныхан гэнэ.
Наадмыг зохион байгуулах хорооны дарга Демила Шевченко нээлтийн үеэр “Наадам жил ирэх бүр олон улсын мэргэжилтнүүд хийгээд энгийн иргэдийн анхаарлыг татаж, наадмын үзүүлбэр, түүнийг үзэх үзэгчдийн тоо ч тасралтгүй нэмэгдэж байна. Оролцогчдын нас хэдийгээр бага боловч мэргэжлийн ур чадвар нь маш өндөр. Энэхүү тэмцээн болоод харилцан туршлага судлах үйл явц нь тамирчдын циркийн урлагийн замыг илүү уртгасгана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
Түүнчлэн наадмыг Хятадын циркчдийн үзүүлбэрээр нээсэн юм. Энэ нь тус улсын баг наадмыг хоёр дахь удаагаа нээж байгаа тохиолдол гэнэ. Хунань циркийн урлагийн театрынхан өнгөрсөн жилийн гурав дахь удаагийн наадамд хамгийн дээд шагнал болох “Golden chestnut”-ийг хүртэж байжээ.