CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цахим ертөнцийн од хүү Хятадад сурч байна

05-31-2019 20:58

14 настай Камбож хүү Шали бол цахим ертөнцийн алдартай од. Ядуу гэр бүлээс гаралтай хүү Ангкор Ватын ойролцоо амьжиргаагаа залгуулахын тулд аялагчдад 10 гаруй хэлээр ярин, бэлэг дурсгалын зүйл зарж байгаа бичлэг цахим ертөнцөөр тархаж, олон хүний анхаарлыг татсанаар түүний од болох эхлэл тавигджээ.
Олон хэлээр ярих онцгой авьяастай Шалигийн хувь заяа ийн өөрчлөгдөж, олон улсын шилдэг сурагчдыг Хятадад суралцахад тусалдаг “Нэг зам нэг бүс” Хятадын хувийн боловсролын байгууллагын халамжийн хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын дундаас тэрбээр Жэжян мужийн Жүжи хотын “Хайлян” гадаад хэлний сургуульд сурч, Хятадад амьдарч эхэлжээ. “Сургууль маань үнэхээр сайхан. Би Бээжинд их сургуульд сурахыг хүсэж байна” хэмээн тэрбээр сургууль, амьдралынхаа орчин, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Шалигийн ахлах сургууль, их сургууль болон хэрэв үргэлжлүүлэн сурвал тэр сургуулийнх нь төлбөрийг ч мөн дээрх байгууллагаас олгох бөгөөд Камбожийн ядуу хүүгийн мөрөөдлөө биелүүлэх аян Хятадаас эхэлсэн талаар “Синьхуа” агентлаг онцоллоо.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр