CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүрээлэн буй орчны бохирдол багасжээ

05-31-2019 16:42

 БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яамнаас гаргасан тайланд онцолсноор, байгаль орчны бохирдол өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурч, ус, хөрс, агаарын чанар дээшилсэнийг “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн оны байдлаар 338 хотод  хагас жилийн  хугацаанд агаарын чанар сайн байсан нь 2017 онтой харьцуулахад 1.3 хувиар дээшилсэн үзүүлэлт болохыг тус тайланд онцолжээ. Мөн агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ 9.3 хувиар буурсан байгаа юм.
Үүний зэрэгцээ хөрсний усны чанар сайжирч, бохирдлын хэмжээ 1.6 хувиар буурсан байна. Зөвхөн хөрсний ус ч биш, тэнгис, гол мөрний усны бохирдлыг багасгах арга хэмжээ түлхүү авсан нь үр дүнгээ өгч буй. Гэвч Бохай, Ляодун зэрэг үйлдвэрлэл төвлөрсөн бүстэй ойролцоох далайн усны чанар төдийлэн сайн биш, цаашид энэ талаар анхаарч, байгаль орчны мониторинг, усны чанар хэмжих арга хэмжээг түлхүү авах шаардлагатай байгааг дээрх тайлангаас харж болох нь.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ