CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн хамгийн жижиг “McDonald's”

05-31-2019 10:55

“McDonald's”-ийн дэлхийн хамгийн жижигхэн салбар Шведэд нээгджээ. Гэхдээ энд халуун бургер, мөстэй ундаа, шарсан төмс зарахгүй, зөвхөн зөгийнүүд л үйлчлүүлэх аж. “McHive” нэртэй энэхүү бяцхан “зоогийн газар” хэдэн мянган зөгийний гэр орон бөгөөд машин дайран өнгөрдөг зогсоолтой адил хоёр бяцхан цэгтэй, тагтан дээрээ сандал ширээтэй, “McDonald's”-ийн хаяг, лого, сурталчилгаа гээд дэлхийн алдартай түргэн хоолны газрын ердийн нэг салбараас огт ялгагдах юмгүй харагддаг байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ