CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Luckin Coffee” 10 мянган салбараа нээнэ

05-31-2019 10:51

 “Starbucks” компанийн Хятад дахь гол өрсөлдөгч “Luckin Coffee” компани 2021 он гэхэд тус улсын өнцөг булан бүрт нийт 10 мянга гаруй салбараа нээхээ мэдэгдлээ. Энэ нь зөвхөн кофе борлуулах бус, бусад төрлийн уух зүйлсийн худалдааг өргөтгөх, дэмжих зорилготой аж. “Luckin Coffee” компанийн гүйцэтгэх захирал Чян Жияа өчигдөр болсон Дэлхийн кофений үйлдвэрлэлийн форумд хэлсэн үгэндээ тус компани техник технологи, мэдээллийн тогтолцооны тал дээр өрсөлдөгчдөөсөө илүү тул хоёр жилийн дотор 8000 гаруй салбар нээхэд ямар нэг саад бэрхшээл үүсэхгүй хэмээн онцолжээ.
Нэг жил 10 сарын өмнө Бээжин хотод байгуулагдсан “Luckin Coffee” компани зөвхөн 2018 онд гэхэд 90 сая аяга кофе борлуулсан байна. Харин нийт ашиг нь өнгөрөгч онд 840 сая юань байсан бол энэ оны зөвхөн эхний хагасын ашиг нь 478 сая юаньд хүрээд байгаа аж. “Starbucks” компани бүх Хятадын хэмжээнд өдөрт сая гаруй аяга кофе худалддаг гэсэн судалгаа бий. Харин “Luckin Coffee” энэхүү тоог эвдэх зорилготой гэж Чян Жияа тэмдэглэжээ. Өдгөө “Starbucks” компанийн 3800 салбар Хятадад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 он гэхэд энэ тоог 6000 гаргах төлөвлөөтэй аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр