CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цагаан хэрэм рүү гарах хүмүүсийн тоонд хязгаар тогтооно

05-30-2019 14:12

 Дэлхийн долоон гайхамшгийн нэг, түмэн бээрийн цагаан хэрмийн зарим хэсэг рүү өдөрт гарах жуулчдын тоонд хязгаар тогтоохоор болжээ. “Beijing Youth Daily” сонинд мэдээлснээр, хүмүүсийн хамгийн их очдог Бадалины цагаан хэрэмд өдөрт 65 мянган жуулчин л нэвтрүүлэхээр болж байна.
Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу тасалбар худалдаж авахдаа хүмүүс иргэний үнэмлэх, паспортоороо бүртгүүлэх ёстой бөгөөд эсвэл www.badaling.cn цахим хуудсанд нэвтэрч, очих өдрөөсөө долоо хоногийн өмнө захиалга өгөх ёстой.
Бээжингийн төвөөс баруун хойшоо 60 км зайд орших Бадалины цагаан хэрэмд жилд дунджаар 9.9 сая хүн очдог бөгөөд аялал жуулчлалын оргил үе, баярын өдрүүдэд ачаалал эрс ихэсдэг билээ. Түүхийн өв дурсгалыг хамгаалах, иргэдийн  аюулгүй байдлыг хангах үүднээс Бээжингийн зарим газарт ийнхүү жуулчдын тоонд хязгаар тавих арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал, 2015 оноос Хааны ордон музейд өдөрт 80 мянга, Үндэсний музейд өдөрт 30 мянган хүн л нэвтрүүлэх шийдвэр гаргасан.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ