CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Алтан загаснуудын шилдгүүдийг тодруулав

05-30-2019 09:48

Хятад улс өнгөрсөн жил анх удаа Фүжөү хотноо Дэлхийн алтан загасны тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ нь одоогийн байдлаар тус улс дахь цар хүрээгээрээ хамгийн том ийм төрлийн тэмцээн аж. Дэлхий дээр хэдэн арван мянган төрлийн алтан загас байдаг ч тэд бүр өөр өөрийн өнгө, онцлогтой. Өнгөрсөн жилийн тэмцээнд л гэхэд 700 гаруй алтан загас оролцож, 21 төрөлд шилдгүүдийг тодруулсан бөгөөд Фүжөү хотын урт сүүлтэй, гурван өнгөнөөс бүрдэх арслан толгойтой алтан загас тэмцээний ялагчаар шалгарч байжээ. Тэгвэл энэ сарын 29-нд тус тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Тэмцээнд өнгөрсөн жилээс илүү олон буюу хэдэн мянган алтан загас өрсөлдөж, 18 төрлөөр шилдгүүдийг тодруулжээ. Тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.
 Сонирхуулахад, Хятадын Фүжөү нь алтан загас үржүүлгийн 400 гаруй жилийн түүхтэй хот юм. 1990 оноос хойш тус хотын алтан загасны аж ахуй эрчимтэй хөгжиж, фермерийн бүдүүлэг хэлбэрээс үржүүлгийн эрчимжсэн, мэргэжлийн, экологид ээлтэй болон өргөжиж, олон тооны алтан загасны мэргэжилтнүүд бий болжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр