CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хамгийн олон үйлдвэртэй мужийг нэрлэлээ

05-30-2019 14:14

 Хятадын хамгийн олон үйлдвэр, бизнесийн цэг төвлөрсөн мужаар Жэжян мужийг нэрлэв. Эх газар болон бусад бүсэд үйл ажиллагаа явуулж буй 500 компанийн цөөнгүй нь энэ мужийнх байгааг “Синьхуа” агентлаг онцолжээ.
2018 оны байдлаар Жэжянд худалдаа, аж үйлдвэрийн 6.5 сая нэгж үйл ажиллагаа явуулж байгааг мужийн удирдлага мэдээлж байна. Тус муж ерөөс сүүлийн 20 жилийн хугацаанд эл үзүүлэлтээрээ Хятаддаа тэргүүлсээр ирсэн бөгөөд зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 93 мянган үйлдвэр, компани шинээр нээгдсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5.4 хувиар нэмэгдсэн тоо аж.
Үүний зэрэгцээ 2018 оны Хятадын шилдэг 500 компанийг нэрлэхэд 93 нь Жэжянийх байсан агаад  тэдний 375 нь хөрөнгийн биржийн хамгийн өндөр  буюу “А” зэрэглэлтэй байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ