CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бүх төрлийн ур чадварын тэмцээн боллоо

05-30-2019 09:42

 “Ур чадварын хамтын ажиллагаа, нийтлэг хөгжил” сэдэвт “Нэг бүс нэг зам” олон улсын ур чадварын тэмцээн Хятадын Чончин хотын үзэсгэлэнгийн төвд тавдугаар сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд 44 улс, бүс нутгаас 700 орчим хүн оролцсон бөгөөд тэмцээнд оролцогчид хоёр хоногийн хугацаанд 18 төрлийн ур чадвараар өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээнд оролцогч орнуудын 33 нь “Нэг бүс нэг зам”-тай холбоотой улс гэнэ.
 18-н төрлийн ур чадварт тээвэр зууч, өрлөг, мужаан, будаг, чимэглэл, мэдээлэл сүлжээ, загварын технологи, гоо сайхан, үсчин, эрүүл мэнд, нийгмийн халамж, зоогийн газрын үйлчилгээ зэрэг багтаж байгаа аж. Оролцогчдыг бүс нутгаар нь ангилбал Азиас 24, Европоос 15, Африкаас хоёр, Номхон далай, Өмнөд Америк, Хойд Америкаас тус бүр нэг баг оролцжээ. Хятадыг төлөөлж 18 тамирчин өрсөлдсөн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр