CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шалган нэвтрүүлэх цэгүүдийг халах бэлтгэл ажил эхэлжээ

05-29-2019 10:53

 Хятад улс энэ оны эцэс гэхэд муж, бүс нутаг хоорондын хилийн шалган нэвтрүүлэх цэг, товчоодын байруудыг үгүй хийхээр төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл уг ажлын урьдчилсан бэлтгэл 30 гаруй мужид хэдийнээ эхлээд буйг тус улсын Зам тээврийн яамнаас мэдээллээ. Энэхүү арга хэмжээ нь жолооч нарын төлдөг замын татварыг бууруулах, хурдны замын хөдөлгөөнийг саадгүй, илүү хурдан болгох, хилийн шалган нэвтрүүлэх үйлчилгээг ухаалаг болгоход чиглэжээ.
Дээрх 30 гаруй мужийн 23 нь уг ажлыг товлосон хугацаанд нь гүйцэтгэх тусгай ажлын хэсэг томилоод буй аж. Энэхүү шинэчлэлийг хийснээр жолооч нар замын хураамж төлсөн хэвээр байх ч төлөх арга нь илүү хурдан, автомашинаа зогсоох шаардлагагүй болох бөгөөд хураамжийг цахилгаан төхөөрөмжөөр төлдөг болно гэж албаныхан мэдээлээд байна. Хятадын хэмжээнд бүртгэлтэй бүх автомашины 80 гаруй хувь нь энэ оны сүүлч гэхэд цахим хураамжийн төхөөрөмжтэй болох бол хурдны замаар зорчих бүх төрлийн машины бараг 90 хувьд нь ийм нэмэлт тоноглол суулгах гэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр