CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жижиг тоглоомын том зах зээл

05-29-2019 08:12


Сүүлийн жилүүдэд Хятадын Хубэй мужийн Эньши хэмээх тужя, мяо үндэстний өөртөө засах тойрогт тоглоомын үйлдвэрлэл хүчтэй хөгжиж, хилийн чанадад бүтээгдэхүүнээ борлуулах болжээ. Тодруулбал, жилд 45 сая тоглоом үйлдвэрлэж, түүнийгээ олон улс, бүс нутагт борлуулж байна. Түүнчлэн тухайн орон нутгийнхаа 200 гаруй иргэнийг тогвортой ажлын байраар хангасан аж.
2015 онд байгуулагдсан компани л гэхэд уран нарийн хийцтэй, жижиг тоглоомуудыг бүтээж, Зүүн Өмнөд Ази, Европ, Америк, Хонконг, Макао гэх мэт 10 гаруй улс, бүс нутагт борлуулдаг. Тус компанийн жилийн орлого нь гурван сая ам.доллар гэнэ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ