CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төлбөрийн чадамжгүй оюутнуудыг дэмжинэ

05-29-2019 10:52

 Хятадын ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги болон их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт дөхөж буйтай холбогдуулан тус улсын Боловсролын яам, Оюутны санхүүгийн дэмжлэгийн үндэсний төв хамтран төлбөрийн чадамжгүй, амьжиргааны түвшин доогуур өрхийн сурагч, оюутнуудыг дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлалаа. Энэ нь сурч боловсрох насны нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх, нэгэн үеийнхний дунд хоцрогдол үүсгэхгүй байх зорилготой аж. Хөтөлбөрт хамрагдахын тулд оюутан, сурагчид гэр бүлийнхээ өрхийн орлого, нөхцөл байдлыг тодорхой бичиж танилцуулах ёстой бөгөөд тухайн оюутан, сурагчийн сурч буй сургууль нь мөн тэтгэлэгт хамрагдах суралцагчийг нэр дэвшүүлж болох гэнэ. Ингэснээр зүтгэлтэй, сурлага сайтай ч хөтөлбөрийн ард үлдэж хоцрох магадлалтай хүүхдүүдийг хүртэл төрийн халамжинд ойртуулах боломжтой болж, орон нутгийн холбогдох албаныхны тамга, гарын үсгийг шаарддаг байсан өмнөх ярвигтай шат дамжлагыг ч мөн давхар халах давуу тал үүсэх аж. 
Хятадын Боловсролын яамны мэдээгээр өнгөрөгч онд улсын хэмжээнд 135 сая оюутан, сурагч дээрхтэй төстэй хөтөлбөрт хамрагдан нийт 204 тэрбум юанийн санхүүгийн дэмжлэг хүртжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ