CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

100, 200 еврогийн шинэ дэвсгэртүүд гүйлгээнд нэвтрэв

05-29-2019 08:08


Европын Төв банк өнгөрсөн оны есдүгээр сард 100 болон 200 еврогийн мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар үйлдэхээс сэргийлж, сайжруулсан хамгаалалттайгаар шинээр хэвлэхээр болсноо танилцуулсан. Үүнээс өмнө тав, 10, 20, 50 еврогийн дэвсгэртүүдийг шинээр хэвлэн гүйлгээнд нэвтрүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 28-нд Литва улсын банк шинээр хэвлэсэн 100, 200 еврогийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлэх хэвлэлийн хурал хийлээ.
Шинээр хэвлэсэн 100 болон 200 еврогийн мөнгөн дэвсгэрт нь нэмэлт хамгаалалтын элементүүдтэй учраас тэдгээрийг дууриалган хийх боломж өмнөхөөс эрс багасчээ. Мөнгөн дэвсгэртийг гэрэлтүүлж харвал Европын эртний домгийн баатар эмэгтэйн хөрөг зураг гарч ирнэ. Түүнчлэн харах өнцгөө өөрчлөхөд 100, 200 гэж бичсэн тоонуудын өнгө ч мөн өөрчлөгдөх гэнэ. Мөнгөн дэвсгэртүүдийн хэмжээ өмнөхөө бодвол бага зэрэг өөрчлөгдсөн бол харин өнгө нь урьдын хэвээрээ. 100 еврогийн дэвсгэрт ногоон, 200 еврогийнх шар өнгөтэй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр