CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чимээгүй ертөнцийг бүжгээр илэрхийлэгчид

05-28-2019 15:40

Анир чимээгүй. Машин тэрэг, үй түмэн хүмүүс, есөн шидийн дуу авиа, түм түжигнэсэн их хотын чимээ шуугианаас ангид нэгэн ертөнц бидний дунд ажин түжин оршино. Заримдаа бид тэдгээрийг ажиглаж мэддэг ч, заримдаа огт хараагүй мэт нүдээ аниад өнгөрч, эсвэл бүр өмнөөс нь гуньж шаналах нь ч бий. Харин энэ ертөнцийг хэнээс ч илүү мэдэгсэд нь тэд өөрсдөө. Энэ бол сонсголын бэрхшээлтэй хүмүүс. Тэд энгийн хүмүүс шиг дуу авиаг сонсож чадахгүй ч хэнээс ч илүү мэдэрдэг. Тэр мэдрэмжээ тэд бүжгээр илэрхийлнэ. 
Шанхай хотын Миньсин дүүрэгт ийм нэгэн сонсголын бэрхшээлтэй хүмүүсээс бүрдсэн бүжгийн баг үйл ажиллагаа явуулаад уджээ. Багийн нэр нь “Гүмэй Цайюнь”. 20 гишүүнтэй бүжгийн багийн хамгийн залуу нь 20 настай бол хөгшин нь 40 настай. Шанхай хотын Дуурийн сургуулийн бүжгийн багш нар долоо хоног бүрийн даваа гарагт тэдэнд сургалт зохион байгуулдаг байна. Бүжгийн урлаг сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг чимээгүй ертөнцөө илэрхийлэхэд тусалдаг хэмээн тэд ярьжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр