CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ватикан дахь Хятадын үзмэрүүд Ордон музейд тавигдлаа

05-28-2019 16:48

Ватиканы мэдэлд байх Хятадын урлаг соёл, түүх дурсгалын бүтээлүүд анх удаа хятад үзэгчдийн өмнө үзэсгэлэнгийн танхимд дэлгэгджээ. Бээжин дэх Ордон музей буюу Хориотой хотын үзэсгэлэнгийн танхимд тавигдсан эдгээр үзмэрийг Хятад, Ватиканы хоорондох соёлын солилцооны дүнд Ватиканаас түр хугацаанд түрээслэж буй аж. Өнөөдөр нээгдсэн энэхүү үзэсгэлэн “Гоо үзэсгэлэн биднийг нэгтгэнэ” нэртэй бөгөөд нийт 78 үзмэр, түүний дотор католик шашны нөлөөтэй дүрслэх урлагийн бүтээлүүд, мөн буддын шашны зураг, бурхдын хөрөг баримал зэрэг зүйлс тавигджээ.
Энэхүү үзэсгэлэн нь эртний түүхт өрнө, дорнын хоёр их соёлыг харилцан сурталчилсан томоохон арга хэмжээ гэгдэж байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр