Манж дээл урлаач
05-28-2019 15:35
Өдгөө 21 настай Чү Шаоли бага сургуульд байхын л хувцас оёх дуртай охин байж. Харин ахлах сургуулийн хоёрдугаар ангидаа анх удаа манж дээлний загвар зохион бүтээж үзжээ. Ийн 2017 онд Ланжөү их сургуульд элсэн орж, хятад хэл, соёлын мэргэжлээр суралцах болсон байна. Эргэн тойрных нь найз нөхөд түүний нөлөөгөөр манж дээлний гоё сайхныг биширч, түүнээс ийм дээл хийж өгөхийг хүсэх болж, тэр ч чадах хэмжээгээрээ найзууддаа тусалдаг байжээ. Харин 2018 оны сүүлчээр Ланжөү их сургуулийн Соёлын сургуулийн ёслол хүндэтгэлийн багийнхан сургуулийнхаа спортын наадамд өмсөх манж дээл урлаж өгөхийг хүссэнээр түүний мөрөөдлөө биелүүлэх эхлэл нь тавигдсан. Багш нь ч урам зориг өгч тэрбээр өөртэйгээ адилхан сонирхолтой оюутнуудтай хамтран манж дээлний оёдлын газар байгуулахын зэрэгцээ оюутнуудын үндэсний хэмжээний инноваци, шинэ санааны гарааны төсөлд оролцож, өөрийн бизнесээ эхлүүлсэн байна. Өдгөө Чү Шаолигийн багийн төсөл шилдгээр шалгарч, манж дээлний захиалга нь өдөр ирэх бүр нэмэгдэх болжээ. Тэрбээр “Би мөрөөдлийнхөө үндсийг тарьчихсан. Одоо аажмаар ургах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.