CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хулсны баавгайн “цэцэрлэг”-т 18 зулзага хүмүүжиж байна

05-28-2019 15:37

Хятадын Сичуань хотын “Волон” дархан цаазат газарт Хулсны баавгайг хамгаалах судалгааны төв байдаг. Энэ төв нь мөн хулсны баавгайн “цэцэрлэг”-тэй аж. Одоогийн байдлаар тус “цэцэрлэг”-т хулсны баавгайн 18 зулзага эрүүл энх өсөн торниж байна.
Хулсны баавгайг хамгаалах судалгааны төв олон жилийн уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр дүнд хулсны баавгайг хиймэл аргаар үржүүлэх үед тулгардаг гурван томоохон хүндрэлийг шийдэж чаджээ. Энэ нь “Ороо орох үеийн хүндрэл”, “Хээлтүүлэх үеийн хүндрэл”, “Төрүүлэх, бойжуулах, өсгөх үеийн хүндрэл” юм. Өдгөө тус төв нь хулсны баавгайг хиймэл аргаар үржүүлэх дэлхийн хамгийн том газар болон өргөжсөн байна. 2018 оны эцсийн байдлаар л гэхэд Хулсны баавгайг хамгаалах судалгааны төвийн өсгөн үржүүлсэн панданы тоо 285-д хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн хулсны баавгайн 60 хувийг эзэлж байгаа юм.
Сонирхуулахад, хулсны баавгай нь байгалийн жамаараа бол жилд 1-2 л зулзага төрүүлдэг. Хэрэв хоёр зулзага төрүүлбэл зөвхөн нэгийг нь л сонгож өсгөдөг байна. Хулсны баавгайн зулзага төрөхдөө маш жижиг 90-130 грамм буюу эхийнхээ биеийн жинг 900 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний хэмжээтэй төрдөг. 8-9 сар хүртлээ хөхөө хөхдөг гэнэ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр