CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Зүрх аврах” аян

05-27-2019 15:01

Энэ онд БНХАУ-ын алслагдмал муж сууринд эхэлсэн “Бүгдийн зүрх” буяны арга хэмжээ Түвдийн өндөрлөгт хүрч амжжээ. Түвдийн автономит бүсийн төв Лхаст нийслэл Бээжин хотоос зүрхний 300 орчим эмч, мэргэжилтэн очиж үнэ төлбөргүй тусламж үзүүлж байгааг “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Энэхүү аяны хүрээнд эмч нар үзлэг оношлогоо хийх, шаардлагатай тохиолдолд мэс засал хийх, зүрхний төрөлхийн эмгэг, гажигтай хүмүүст тусламж үзүүлэх арга хэмжээг авч байгаа аж. Мөн орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж, туршлага солилцож байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ