CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын ардын уламжлалт эмчилгээг олон улсын жагсаалтад бүртгэлээ

05-27-2019 14:09

 Хятадын ардын уламжлалт эмчилгээ, эм танг өнгөрсөн амралтын өдрүүдээр Швейцарийн Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн 72 дахь удаагийн их чуулганы үеэр 11 дэхээ шинэчлэгдсэн Өвчин эмгэгийн олон улсын зүйлчлэлийн жагсаалтад шинээр бүртгэн авчээ. Энэ нь Хятадын ардын уламжлалт эмчилгээ, анагаах ухааныг олон улсад таниулах, Хятадын дотоодын уламжлалт анагаах ухааны өвчин судлалын статистик мэдээний нэгдсэн сүлжээг олон улсынхтай холбох нэн чухал алхам боллоо гэж мэргэжилтнүүд онцолж байна.
Хятад улс одоогоор ардын уламжлалт эмчилгээ, эм зүйг хөгжүүлэх, энэ тал дээр туршлага солилцон, харилцан мэргэжилтэн, эм зүйч бэлтгэх чиглэлээр 40 гаруй улс, бүс нутаг, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад буй бөгөөд “Нэг бүс нэг зам”-ын орнуудад дорнын уламжлалт анагаах ухааныг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн төв байгуулаад байна. Цаашид энэхүү ажлыг өргөжүүлж 30 гаруй улс, бүс нутагт мөн ардын уламжлалт эмчилгээ, эм зүйн хэдэн зуун хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр