CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Их өгөгдлийн салбарын үзэсгэлэн нээлтээ хийлээ

05-27-2019 17:25

Хятадын олон улсын их өгөгдлийн салбарын үзэсгэлэн яармаг өчигдөр буюу энэ сарын 26-нд Гүйянь хотноо нээлтээ хийлээ. Энэхүү яармагт дэлхийн “Big data” буюу их өгөдлийн салбарын төлөөллүүд оролцож буй бөгөөд “Шинэ хөгжил-тооны ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, энэ салбарын хөгжил болон хамтын ажиллагааны чухал асуудлыг хэлэлцэх юм.
Тавдугаар сарын 29-нд өндөрлөх уг арга хэмжээний хүрээнд дээд хэмжээний уулзалт хэлэлцээр, цуврал форум, үзэсгэлэн, тэмцээн, их өгөгдлөөр шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг мэдээллэх зэрэг нийт 162 үйл ажиллагаа зохион байгуулагдах аж. Түүнчлэн 55 улс хийгээд бүс нутгаас 25 мянган зочид төлөөлөгч оролцохоос гадна “Гүүгл”, “Дэлл” зэрэг Америк, Их Британи, Герман, Орос, Израйль, Энэтхэг гэх мэт 25 улсын 156 гадаадын аж ахуйн нэгж оролцох гэнэ.
 Дашрамд дурдахад, интернэт, нийгмийн сүлжээ, ухаалаг утас, мэдрэгч төхөөрөмжүүд хором мөч бүрт маш их өгөгдлийг үйлдвэрлэж байдаг. Үүнийг “Big data” буюу их өгөдөл гэж нэрлэдэг байна. Төлбөрийн карт уншуулах, интернэтээс хайлт хийх, олон нийтийн сүлжээнд холбогдохоос эхлээд таны хаашаа явж, юу хийж байгаа үйлдэл бүхэн өгөгдөл болон хувирч, хадгалагддаг. Их өгөгдлийн тусламжтайгаар нийгмийн асуудлуудыг ч шийдвэрлэж буй. Ухаалаг нийтийн тээврийн систем, гамшгийн хяналтын систем, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд их өгөгдлийг мөн ашиглаж байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ