CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Элсэн чихрийн үзэсгэлэнд 800 орчим компани оролцлоо

05-27-2019 15:04

БНХАУ-ын Гуанси Жуаны автономит тойрогт элсэн чихрийн үзэсгэлэн болж өнгөрсөн тухай “Синьхуа” агентлаг уламжилжээ. Наньнин хотод болсон энэхүү үзэсгэлэнд Хятадын болон олон улсын 800 орчим компани, байгууллагын төлөөлөгч оролцлоо.
Гурван өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнгийн үеэр элсэн чихрийн үйлдвэрлэл эрхлэгч компаниудын 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг  30 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Мөн Хятадын элсэн чихрийн “нийслэл” гэгдэг Чунжо хот 10.8 тэрбум юань буюу 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий хамтын ажиллагааны 13 төслийн гэрээг байгуулсан байна.
Үүний зэрэгцээ олон улсын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллага, судлаачдын оролцсон яриа хэлэлцүүлэг, семинарыг мөн үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ