CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жэнжөү хот 100 гаруй шинэ музейтэй болно

05-24-2019 11:17

 
Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн нийслэл Жэнжөү хотын захиргаа ирэх гурван жилийн дотор 100 гаруй музей шинээр байгуулахаар болжээ. Хотын түүх соёл, шинэ цагийн хөгжил дэвшлийг таниулан сурталчлах тэдгээр музейн 50 гаруй нь төрийн өмчит, үлдсэн 50 нь хувийн өмчит байгууллагууд байх аж. Өөрөөр хэлбэл 100 мянган оршин суугч тутамд нэг музей ногдож байхаар тооцож энэхүү тоог гаргасан байна.
Хятадын эртний нийслэл хотуудын нэг болох Жэнжөү хот түүх соёлын баялаг өвтэй бөгөөд түүх дурсгалын 10 мянга гаруй олдвортой гэгддэг байна. Дээрх төлөвлөгөөг ажил хэрэг болгоход хотын захиргаа, олон нийтийн байгууллага, мэргэжлийн хүрээлэнгүүд болон хувь цуглуулагчид хамтран ажиллахаар болжээ. Олон арван жилийн түүхтэй төрийн өмчит томоохон компани, их дээд сургууль, үйлдвэрүүд мөн өөрсдийн үүх түүхийг харуулсан музейтэй болох саналыг Жэнжөү хотын захиргаанаас гаргаж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр