CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Уран зохиолын харилцан орчуулах төсөл амжилттай хэрэгжиж байна

05-24-2019 11:23

 Хятадын Засгийн газар, тус улсын Хэвлэлийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй Азийн орнуудын уран зохиолын сонгодог өвүүдийг харилцан орчуулж, өргөн олонд таниулах төсөл үр өгөөжээ өгч эхэлжээ. Одоогоор Хятад улс Азийн 18 оронтой харилцан орчуулгын гэрээ байгуулаад байна. Өнгөрсөн 2018 онд гэхэд Хятадын ном бүтээгч, хэвлэн нийтлэгчид Азийн орнуудаас нийт 1800 гаруй номын орчуулгын эрх авсан бол Азийн бусад орнууд Хятадаас 5300 гаруй номын эрх худалдаж авчээ. Харин дээрх төслийн хүрээнд 70 гаруй ном хэвлэгдээд байгаа нь Азийн улс орон, ард түмнүүд хоорондын соёлын солилцоо, танин мэдэхүйд ихээхэн хувь нэмэр оруулж буй аж.
Арабын уран зохиолоор мэргэшсэн орчуулагч Лин Фэньминий ярьснаар өмнө нь араб хэлтнүүд Хятадын талаар таньж мэдэх чинхүү хүсэлтэй байсан ч араб хэлээрх ном бүтээлүүд нь ихэвчлэн англи, франц хэлээр бичигдсэн байж. Харин уг төслийн ачаар одоогоор хятад зохиолчдын 23 ном барууны хэл дамжилгүйгээр шууд араб хэлнээ буугаад байгаа бол араб хэлт зохиолчдын 19 ном мөн арабаас хятад хэлнээ орчуулагдаад байна.
Харилцан орчуулах төсөлд Малайз, Вьетнам, Сингапур улс нэгдэх хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ