CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хоёр хүүхэдтэй гэр бүлийн тоо өсөж байна

05-24-2019 14:00

 2018 оны байдлаар БНХАУ-д төрсөн хоёр хүүхэд тутмын нэг нь гэр бүлийнхээ хоёр дахь хүүхэд байгааг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Тус улсын Эрүүл мэндийн улсын хорооноос гаргасан судалгаанд өгүүлснээр, өнгөрөгч онд мэндэлсэн нийт хүүхдийн тал хувь нь буюу 15.23 сая хүүхэд айлын бага, өөрөөр хэлбэл хоёр дахь хүүхэд байна.
Эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалахад төрөөс баримталж буй бодлогын дагуу эмнэлгийн үйлчилгээ сайжирсныг дагаад эхийн болон нярайн эндэгдэл ч сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байгааг энэ судалгаанаас харж болох нь.
Мөн томоохон хотуудын худалдааны төв, албан байгууллагад нярай хүүхэдтэй эхэд зориулсан ариун цэврийн өрөө гаргаж буй нь хүүхдээ хөхүүлэх, хуурайлах тав тухтай нөхцөлийг бүрдүүлж буйг онцолжээ.
Хятадад “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” бодлогод 2016 оноос өөрчлөлт оруулж, гэр бүл хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн бөгөөд сургуулийн өмнөх боловсрол олгох, цэцэрлэгийн тоог нэмэх, хоёр хүүхэдтэй гэр бүл орон сууц худалдан авах нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх, эмнэлгийн үйлчилгээг хүргэхэд онцгой анхаарч, нийгмийн хангамж, халамжийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр